Бид таны хөрөнгийг мэргэжлийн судалгаанд тулгуурлан, ил тод, эрсдэлийг тараасан багцаар удирдаж, урт хугацаанд банкны хадгаламжаас илүү өгөөж хүртэх боломжийг бүрдүүлнэ.
Сонголт бүр өөр өөр хөрөнгийн ангилалд хөрөнгө оруулж, эрсдэл ба өгөөжийн өөр түвшинг санал болгоно.
* Зорилтот өгөөж нь сангийн хөрөнгө оруулалтын бодлогод үндэслэн төлөвлөсөн үзүүлэлт бөгөөд хөрөнгө оруулагчид санхүүгийн зорилго, төлөвлөгөөгөө гаргахад туслах зорилготой. Энэ нь өгөөжийн амлалт, баталгаа биш бөгөөд бодит өгөөж зах зээлийн нөхцөлөөс хамаарч өөр байж болно. Ашид Арвижих сангийн бодит өгөөжийг нэгж эрхийн үнэлгээгээр тооцсон; өнгөрсөн үеийн өгөөж ирээдүйн өгөөжийн баталгаа болохгүй. Дэлгэрэнгүйг үндсэн вэбсайтаас харна уу.
Эдгээр сан нь таны байгууллага, гэр бүлийн хэрэгцээнд тохируулан бүрддэг тул эхлээд манай хөрөнгө оруулалтын зөвлөхтэй уулзаж ярилцана.
Гурван асуултад хариулаад өөрийн зорилгод ойр сонголттой танилцаарай.
Анхны хөрөнгө, сар бүр нэмэх дүн, хугацаагаа оруулж, сонгосон хөрөнгө оруулалтын зорилтот өгөөжөөр таны хөрөнгө хэрхэн өсөхийг банкны хадгаламжтай харьцуулан хараарай.
* Тооцоолол нь сангийн зорилтот (төлөвлөсөн) өгөөжид суурилсан бөгөөд таны хөрөнгө оруулалт хугацааны явцад хэрхэн өсөж болохыг харахад туслах зорилготой; бодит өгөөжийг илэрхийлэхгүй.
Өгөөжийг жилд нэг удаа нийлмэл байдлаар тооцсон бөгөөд сар бүр нэмсэн дүнд тухайн жилд байршсан хугацааных нь хэрээр энгийн өгөөж тооцов. Шимтгэл, татварыг тооцоонд оруулаагүй.
Ашид платформ эсвэл аппликейшнд утасны дугаар, и-мэйлээрээ бүртгүүлнэ.
Иргэний үнэмлэхээ баталгаажуулж, хөрөнгө оруулагчийн мэдээллээ бөглөнө.
Сангаа сонгоод мөнгөө кастодиан банкны дансанд шилжүүлснээр нэгж эрх эзэмшинэ.
Хөрөнгийнхөө үнэлгээ, өгөөжийг хүссэн үедээ платформоос хянаж, нэмэх эсвэл эргүүлэн авах хүсэлт гаргана.
Сангийн хөрөнгө Ашидын өөрийн хөрөнгөөс бүрэн тусдаа байна. Бид хөрөнгө оруулалтын судалгаа, шийдвэрийг гаргадаг бол сангийн хөрөнгийг кастодиан банк хадгалж, хөрөнгө оруулалтын бодлогын дагуу хөрөнгө оруулж байгаа эсэхийг хянадаг.
Та сангийн нэгж эрх худалдан авч, сангийн эзэмшигч болно.
Сангийн мөнгө, үнэт цаасыг тусгай дансанд хадгалж, гүйлгээ бүрийг хянана.
Мэргэжлийн багийн хувьд хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаж, сангийн багцыг удирдана.
Бидний эрхэм зорилго — хүн бүрийг хөрөнгө оруулагч болгож, хамтын үнэ цэнийг бүтээх.
Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгээр, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.
Сангийн хөрөнгө компанийн хөрөнгөөс тусдаа, кастодиан банкинд хадгалагдаж, хяналтад байна.
Хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө зэрэг олон ангиллын хөрөнгөд тархаан байршуулна.
Цэвэр хөрөнгийн үнэлгээ, сангийн гүйцэтгэл, тайланг тогтмол нийтэлнэ.
Олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд туршлагатай, CFA чиглэлийн мэргэжилтнүүд.
Цөөн мөнгөөр эхэлж, гар утаснаасаа хөрөнгө оруулалтаа удирдах боломжтой.
Манай шинжээч, хөрөнгө оруулалтын зөвлөхүүд дэлхийн болон Монголын зах зээлийг долоо хоног бүр шинжилж, судалгаа, дүгнэлтээ зөвлөмжийн хамт хөрөнгө оруулагчдадаа нээлттэй хүргэдэг.
Олон хөрөнгө оруулагчийн мөнгийг нэгтгэж, мэргэжлийн менежер хувьцаа, бонд зэрэг хөрөнгөд тараан байршуулж өсгөдөг хамтын хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм. Та сангийн нэгж эрх эзэмшиж, сангийн өсөлтөөс хувь хүртэнэ.
Ашид Арвижих санд бага дүнгээр эхлэх боломжтой. Бондын багц болон хаалттай хөрөнгө оруулалт нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулагдсан.
Ашид Арвижих: хүссэн үедээ, 2 хоногийн дотор (буцаан авах шимтгэл 2%). Ашид АХИХ: сар бүр. Буцаан авах хүсэлтээ платформоос гаргана. Мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулсан хөрөнгө оруулалтын нөхцлийг хөрөнгө оруулалтын зөвлөхөөс лавлана уу.
Үгүй. Зорилтот өгөөж нь сангийн төлөвлөсөн үзүүлэлт бөгөөд зах зээлийн нөхцөлөөс хамаарч бодит өгөөж өөр байж болно. Хөрөнгө оруулалт бүр эрсдэлтэй гэдгийг анхаарна уу.
Ашид Арвижих сангийн удирдлагын шимтгэл жилд 2% бөгөөд сангийн хөрөнгөөс тооцогдоно. Буцаан авахад 2%-ийн шимтгэлтэй. Үүнээс өөр шимтгэл, хураамж байхгүй. Бусад хөрөнгө оруулалтын нөхцлийг хөрөнгө оруулалтын зөвлөхөөс лавлана уу.
Сангийн хөрөнгө Ашид Ассет Менежментийн өөрийн хөрөнгөөс тусдаа, кастодиан банк болох Голомт банк ХК-д хадгалагдаж, Санхүүгийн зохицуулах хорооны хяналтад байна.
Манай хөрөнгө оруулалтын зөвлөхтэй холбогдож, өөрт тохирох сангаа сонгоорой.